Нүүр ХуудасСоёл, мэдээлэл


 

"sakefan World"- Япон сакэны цахим хуудас,
аппликейшн ажиллаж эхэллээ

2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр



    Япон сакэг дэлхийд түгээх "sakefan World" (цахим хуудас / iOS аппликейшн) ажиллаж эхэллээ. Тус цахим хуудас, аппликейшн нь япон сакэны шошгыг уншсанаар спиртын агууламж, ашигласан сакэны будаа, будаа цайруулалтын харьцаа зэрэг үндсэн мэдээллээс гадна зохистой хэрэглэх арга, тухайн сакэтай зохицох хоол, түүнчлэн сакэ хийх явц болон үйлдвэрлэгчийн сакэнд шингээсэн сэтгэл, сакэны үйлдвэрийн болон үйлдвэр орчмын бүс нутгийн мэдээлэл зэргийг бичлэг ба зурган хэлбэрээр түгээх ухаалаг утасны аппликейшн (одоогийн байдлаар зөвхөн iOS үйлдлийн систем), цахим хуудас юм.