Нүүр Хуудас> Соёл Мэдээлэл> Гадаад оюутны солилцоо

 

Гадаад оюутны солилцоо

 

   Дэлхийн маргаашийг үүрэх залуу үеийн харилцаа нь Япон Улс болон бусад улс орнуудын хоорондын ирээдүйн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд асар их чухал үүрэгтэй билээ. Үүний дотроос оюутны солилцоо нь Япон болон бусад улс орнуудын найрамдал, түншлэл болон Японы тухай ойлголтыг гүнзгийрүүлэх, Япон Улсын дээд боловсролын байгууллагуудын даяаршил, бүс нутаг, хувийн хэвшлийн хөгжлийг идэвхжүүлэх, хөгжиж буй орнуудын ирээдүйг нуруундаа үүрэх боловсон хүчинг сургах зэрэг олон ач холбогдолтой юм. Япон Улс нь энэ байр сууринаас дэлхийн улс орны залуусыг Японд суралцахыг талархан хүлээн авч, оюутны солилцоог хөгжүүлж байна.

   Япон-Монголын оюутны солилцоо нь 1974 оны Соёлын харилцааны хэлэлцээр байгуулж, 1976 онд нэг монгол оюутныг судлаач оюутнаар хүлээж авснаар эхэлсэн билээ.

   Түүнээс хойш жил болгон нэгээс хоёр оюутан хүлээн авдаг байдал үргэлжилсний дараа Монгол улсын ардчиллаас хойш хоёр улсын харилцаа огцом хурдацтай хөгжсөнөөр монгол оюутны тоо эрс өсч, 2013 оны 12 дугаар сарын байдлаар 1114 монгол оюутан Япон Улсын дээд боловсролын байгууллагуудад харьяалагдаж байв. Улс тус бүрээр ангилахад энэ нь дэлхийд 11 дүгээр байранд орж буй үзүүлэлт юм.

 

Японд гадаадын оюутныг хүлээж авч байгаа байдал (Оюутныг дэмжих Японы байгууллагын цахим хуудас)外部

2014 оны оюутан харилцааны тухай материал (тус ЭСЯ-ны материал: PDF файл)pdf

Гадаад оюутны солилцоог хөгжүүлэх нь (Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудас)外部

 

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан

 

Японд төгсөгчдийг дэмжих нь

 

   Японд суралцаад ирсэн олон оюутан Монголын хувийн хэвшил болон төрийн албаны чухал албан тушаалыг хашиж байгаа бөгөөд 2012 оны 6 сард болсон УИХ-ын сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Японд төгссөн хоёр хүн төрийн сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсон.

   Тус Элчин сайдын яам, Японд төгсөгчдийн нийгэмлэг JUGAMO (Japanese University Graduate Association of Mongolia)–той хамтран Японд төгсөгчдийг дэмжих төрөл бүрийн үйл ажиллагаа болон Монголд байгаа япон иргэд рүү хандсан үйл ажиллагааг явуулдаг.

 

Японд ажилд орох тухай дэлгэрэнгүй мэдээллийн вэб сайтууд

JASSO-Гадаад оюутнуудад ажлын байр олоход нь туслах /англи хэл, япон хэл/

JASSO-Цахим сэтгүүл авах хүсэлтээ бүртгүүлэх /англи хэл, япон хэл/

JASSO-Япон компанид дадлага хийх, ажилд орох тухай /англи хэл, япон хэл/

Олон улсын гадаад оюутнуудын холбоо(IFSA) /япон хэл/

 

Япон Улсад суралцах шалгалт (EJU)

 

   Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оюутныг дэмжих Японы байгууллага (JASSO)-ын зохион байгуулдаг "Япон Улсад хувийн зардлаар суралцах оюутны шалгалт"-ыг Монголд хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна.

   "Японд хувийн зардлаар суралцах оюутны шалгалт(EJU)" нь Японы их, дээд сургууль, факультет-д элсэн орохыг хүсэх гадаад оюутнаас их, дээд сургуулиьд суралцахад шаардагддаг япон хэл болон ерөнхий боловсролын түвшинг тогтоох шалгалт юм.

EJU-ийн өнгөрсөн жилүүдийн материалыг Монгол-Японы төвд үзэж болно.

Хэрэгжих хугацаа: 6 болон 11 сард (жилд 2 удаа)

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2-3 сард болон 7 сард

Шалгалт өгөх чиглэл: Япон хэл, Математик, Байгалийн шинжлэл, Ерөнхий мэдлэг

Тэтгэлэг:

EJU–д дүнгээрээ манлайлсан оюутнууд “Японд хувийн зардлаар суралцаж байгаа гадаад оюутныг дэмжих тэтгэлэг” /бакалавр сарын 48,000 иен/ авах өргөдөл гаргах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийнг Япон Улсад суралцах оюутны шалгалт(EJU)-ын цахим хуудасаас үзнэ үү.

 

 

 

Японд суралцах тухай мэдээлэл

 

STUDY IN JAPAN (Японд суралцах тухай бүх талын мэдээ, мэдээлэл)

Оюутныг дэмжих Японы байгууллага (JASSO) 

 

   Тус ЭСЯ нь Японд суралцахыг хүсэгчдэд зориулан их, дээд сургууль, тэтгэлэгийн тухай мэдээлэл, Японд суралцах тухай танилцуулах видео, гарын авлага зэрэг мэдээллийг хүргэдэг.

   Оюутныг дэмжих Японы байгууллага, Монгол-Японы төвтэй хамтран Японд суралцах тухай мэдээллийн яармагийг зохион байгуулах зэрэг Японд суралцахтай холбоотой төрөл бүрийн мэдээллийг өгдөг.

   Мөн жил бүрийн намар Японы оюутныг дэмжих байгууллага болон Монгол-Японы төвтэй хамтран “Японд суралцах мэдээллийн яармаг”-ыг зохион байгуулдаг билээ.

 

Эдгээр мэдээллээс гадна Японд суралцахтай холбоотой өөр мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу.

 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Соёл, боловсролын хэлтэс

Утас:+976-11-320777
Факс:+976-11-313332
Цахим шуудан: public.diplomacy-section@ul.mofa.go.jp