Японд суралцах тухай танилцуулга, мэдээллийн яармаг 2014 боллоо
10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай танилцуулга болон Мэдээллийн яармаг-2014” арга хэмжээг Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Японы Оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японд Их Дээд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Монгол улсын их сургууль зэрэг олон байгууллага хамтран зохион байгууллаа.
Уг арга хэмжээг 11-ний өдөр үдээс өмнө, үдээс хойш ижил агуулга бүхий хоёр хэсэгт хуваан зохион байгуулсан бөгөөд тус Элчин сайдын яамны зүгээс Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тогтолцооны тухай, Японы Оюутныг дэмжих байгууллагын зүгээс “Японд суралцах тухай ерөнхий танилцуулга”, мөн Японд их, дээд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд өөрсдийн Японд суралцаж байсан үеийнхээ тухай яриа өрнүүлж, туршлагаасаа хуваалцав. Хэсэг тус бүрийн төгсгөлд асуулт, хариулт явагдаж, үүнд оролцогчид идэвхтэй оролцож байлаа. Түүнчлэн Японоос нэр хүнд бүхий 9 их сургууль уг арга хэмжээнд оролцож, сургууль тус бүр танилцуулга, илтгэл тавив. 12-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Японы Оюутныг дэмжих байгууллага, ЖУГАМО нийгэмлэг болон Японы 9 их дээд сургуулиуд тус тус зөвлөгөө өгөх булан ажиллуулж, оролцогч тус бүрт ганцаарчилсан зөвлөгөө өглөө.
Тус арга хэмжээг MNB, TV5, TM зэрэг телевиз сурвалжилж, олон нийтэд хүргэсэн ба нийт 2 хоног үргэлжилсэн арга хэмжээнд 1300 гаруй оюутан залуус, эцэг эхчүүд оролцов.