Нүүр ХуудасСоёл Мэдээлэл>Элчин сайд Шимизү монголын сургуультай танилцлаа

 

Элчин сайд Такэнори Шимизү Монгол Улсын

Боловсролын Их сургуульд лекц уншлаа

 

 

  

  Элчин сайд Шимизү 5-р  сарын 1-ний өдөр Монгол Улсын Боловсролын Их сургуульд зочлон, лекц уншлаа. Япон хэлээр мэргэшиж буй 40 гаруй оюутан залуус Япон, Монгол орны өнөөгийн харилцаа болон хоёр орны цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар тавьсан Элчин сайдын лекцийг шимтэн тавин сонссон юм.  


  Лекцийн дараа оюутан залуус Элчин сайдаас өнөөгийн Монгол дахь япон хэлний сургалтын явц болон хоёр орны эдийн засгийн харилцааны цаашдын төлөв байдлын тухай сонирхсон асуултаа тавьж байлаа. 


  Монгол орны боловсролын салбарыг авч явах оюутан залуус Та бүхэнд сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.