Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Сургууль хоорондын "Япон дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн боллоо

 

  2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр



    10 дугаар сарын 30-ны өдөр, сургууль хоорондын "Япон дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн Монгол хүүхдийн ордонд болж өнгөрлөө. Уг тэмцээнийг Япон улсаас Монгол улсад Элчин сайдын яам, Нийслэлийн боловсролын газар, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан хамтран зохион байгуулав.


    Тэмцээнд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиас гадна Төв, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор аймгийн нийт 21 сургуулийн төлөөлөл болсон 21 оролцогч япон хэл дээрх дуугаар өрсөлдсөн юм. Эхний гурван байр эзлэгсэд JENESYS2016 хөтөлбөрийн хүрээнд Япон улсад аялах эрх, тусгай байрын эзэн Монгол дахь Япончуудын холбооны нэрэмжит шагнал, шагналт байр эзлэгсэд "Юү лангүэж" сургалтын төвийн шагналаар тус тус шагнагдав.

 
1-р байр: О.Инжир (Монгол Тэмүүлэл сургууль, "Иканайдэ")
 
2-р байр: Х.Хонгорзул (Төгсдэлгэрэх сургууль, "Отоко но химацүри")  3-р байр: С.Номин (23-р сургууль, "Миказүки")    
 
Тусгай байр: Х.Түвшинбаатар (Сакура сургууль, "Сакура")