Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Кэндогийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдав

  2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр




    2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Монголын Кэндогийн холбоотой хамтран кэндогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Энэхүү тэмцээнд нийт 7 клубийн 70 шахам тамирчид оролцсон бөгөөд Японоос үүсэлтэй уламжлалт тулааны урлаг болох кэндогоор хурд хүч авхаалж самбаагаа сорисон өрсөлдөөнтэй, нөхөрсөг тэмцээн болж өндөрлөлөө. Мөн уг тэмцээн нь Бүх Японы Кэндогийн холбооны хүндэт багш дасгалжуулагч нарын удирдлага дор зохион байгуулагдсан бөгөөд тулааны урлагийн онцлогийг харуулсан эрч хүчээр дүүрэн тэмцээн болсон юм. Тэмцээнийг ганцаарчилсан (бага насны ангилал, эмэгтэй, эрэгтэй) болон багийн төрлүүдээр зохион байгуулсан бөгөөд ганцаарчилсан төрлийн гурван ялагч "JENESYS-2016" хөтөлбөрийн хүрээнд Япон орноор аялах эрхээр шагнуулсан юм.


    Монголын Кэндогийн Холбоо нь 2015 онд Олон Улсын Кэндогийн Холбоонд нэгдэн орсон бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулах зэрэг амжилтыг үзүүлээд байгаа юм. Монголын кэндочдын ур чадвар ч илэрхий сайжирч кэндогоор хичээллэх хүмүүсийн тоо ч өсч байгаа билээ. Япон улсын Элчин сайдын Яамны зүгээс "Sport for Tomorrow" аяны хүрээнд цаашид ч Монгол улсад кэндог дэлгэрүүлэх тал дээр дэмжиж ажиллах болно.