Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Японы поп соёлын өдөрлөг зохион байгуулагдлаа

 

  2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр




  2016 оны 8 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Японы соёлын сонирхогчдын холбоо, Нүүдлийн зурган өгүүлэмж сан, Үндэсний соёл, амралтын хүрээлэн хамтран "Япон поп соёлын өдөрлөг" арга хэмжээг зохион байгууллаа.


 13-ний өдөр (Бямба) гадна талбайд болсон арга хэмжээнд анимэ, манга, косплэй сонирхогчид болон эцэг эхчүүд нарын 6500 орчим хүн хуран цугларав. Анимэ дууны тэмцээн, косплэй тэмцээнд түрүүлсэн 5 оролцогчид "JENESYS 2016" хөтөлбөрийн хүрээнд Япон улстай танилцаж аялах эрхээр шагнагдлаа. Арга хэмжээний үеэр японы уламжлалт соёл, поп соёлыг танилцуулах төрөл бүрийн булангууд ажиллаж байсан ба Япон улсын Аялал жуулчлалын газрын сугалаа болон Монгол дахь япончуудын нийгэмлэгийн "супер бөмбөг" зэрэг булангууд олон хүний хөл хөдөлгөөнөөр дүүрэн байв.

 
Арга хэмжээг нээн Т.Шимизү мэндчилгээ дэвшүүлж буй нь      Мэйд бүжгийн үзүүлбэр

 
Анимэ дууны тэмцээн               Косплэй тэмцээн

 



 
                         JNTO сугалааны урт дараалал

 

 

   14-ний өдөр (Ням), Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд "Ажи Ичимонмэ" мангагаараа алдартай манга зураач Ёшими Күратаг урьж, нээлттэй семинар, лекц, 4 нүдэт манга зурах тэмцээн зэргийг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь түүхэнд анх удаа Японы манга зураач Монголын залуучуудтай шууд харилцаж, зааж зөвлөх боломж олгож байгаагаараа онцлог болсон бөгөөд Монголын манга зураач Н.Эрдэнэбаяр зэрэг хүмүүсийн хамтын хөдөлмөрийн үр дүнд Монголын манга соёлын хөгжилд ихээхэн ач холбогдолтой нэг өдөр болж өнгөрсөн юм.

     Түүнчлэн манга болон анимэ бүтээлийн тэмцээний шагнал гардуулах ёслол болж, анимэ, комик ном, 4 нүдэт манга гэсэн төрлүүдэд шилдгээр шалгарсан 8 оролцогчид "JENESYS 2016" хөтөлбөрийн хүрээнд Япон улсаар аялж танилцах эрхээр шагнагдав.

 

 
Манга зураач Ёшими Күратагийн нээлттэй семинар

   
Лекцийн дүр зураг

  
4 нүдэт манга зурах тэмцээн

 
Т.Шимизү сайд тайлбар хийж буй нь

 

~ Шилдэг бүтээлүүд ~


Анимэ төрөлд тэргүүн байр эзэлсэн бүтээл: "Fixer"


Анимэ төрөлд дэд тэргүүн байр эзэлсэн бүтээл: Г.Нарантуяа"Ойн зүүд"


Анимэ төрөлд Ё.Күратагийн нэрэмжит шагнал авсан бүтээл: Б.Батбаяр "Бэлэг"


Комик ном төрөлд тэргүүн байр эзэлсэн бүтээл: Б.Мөнхбилэг "Толь"


Комик ном төрөлд дэд тэргүүн байр эзэлсэн бүтээл: Б.Анхбаяр "Биотанк"


Комик ном төрөлд тусгай байр эзэлсэн бүтээл: А.Болортуяа "Зургаадай"

       
зүүн: 4 нүдэт манга төрөлд тэргүүн байр эзэлсэн бүтээл: Ц.Баасанхүү "Хайр"
баруун: 4 нүдэт манга төрөлд Ё.Күратагийн нэрэмжит шагнал авсан бүтээл: Ч.Онон "Гэр бүл"



30 минутанд 4 нүдэт манга зурах тэмцээний ялагч А.Эмүүжин "Спорт"


Шүүгчдийн бүрэлдэхүүн, шилдэг оролцогчдын хамт