Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Элчин сайд Т.Шимизү "6:45" нетворкинг-д лекц уншлаа

  2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр




  6 дугаар сарын 15-ны өдөр Элчин сайд Т.Шимизү "NOUS Mongolia" ТББ-аас зохион байгуулсан "6:45" нетворкинг-д лекц уншлаа. "Япон улсын хөгжлийн нууц юунд оршдог вэ? Хүний хөгжилд үү, төрийн бодлогод уу?" сэдвээр уншсан уг лекцийг оюутан залуус болон сонирхсон бусад хүмүүсээс бүрдсэн 50 орчим хүн сонирхон сонсов. Элчин сайд Т.Шимизү Эдо-гийн үеэс авахуулаад Мэйжигийн үеийн дайны дараах сэргэн босголтын үе хүртэлх Япон орны түүхийг танилцуулахын сацуу Японы хөгжлийн ард талд "Хүний хөгжил нь улс орны хөгжлийн суурь бодлого болдог" гэх үзэл санаа байсныг тайлбарлан ярьлаа. Уг лекцийн дараагаар Япон орон хэд хэдэн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулсан, гол хүчин зүйл нь юу болох, Японы хөгжлийн туршлагад үндэслэн Монголын ард түмэнд юу зөвлөх вэ? зэрэг олон асуултанд хариу өгсөн сонирхолтой уулзалт ярилцлага болж өнгөрлөө.