Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

ЮНЕСКО-гийн СББӨ-ийг хамгаалах Японы Итгэлцлийн Сан "Ази Номхон далайн бүс нутаг дахь Монгол улсын чадавхийг бэхжүүлэх замаар СББӨ-ийг хамгаалах үндэсний ээлжит сургалт" Хаалтын ажиллагаа

 

  2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр



  5 дугаар сарын 27-ны өдөр Элчин сайд Т.Шимизү ЮНЕСКО-гийн СББӨ-ийг хамгаалах Японы итгэлцлийн сангийн "Ази Номхон далайн бүс нутаг дахь Монгол улсын чадавхийг бэхжүүлэх замаар СББӨ-ийг хамгаалах үндэсний ээлжит сургалт"-ын хаалтын ажиллагаанд оролцов. Энэхүү арга хэмжээ нь өнөөгийн Монгол улс дахь Биет бус соёлыг хөгжүүлэн нийгэм дэх дотоод болон гадаад харилцааг бэхжүүлэхийн сацуу хойшид үргэлжлүүлэх боломж бүхий хөгжлийг биелэл болгох үүднээс хадгалах хамгаалах арга хэмжээг боловсруулах зорилготойгоор зохион байгуулсан 5 хоногийн сургалт семинар бөгөөд Монгол орны бүх аймгийн соёл хариуцсан мэргэжилтнүүд нийт 37 хүн оролцов. Элчин сайд Т.Шимизү "Материаллаг талаасаа амьжиргаа чинээлэг боловч нүүдэлчдийн ахуй амьдралд үндэслэсэн өвөрмөц соёлоо гээчих юм бол Монгол улс жинхэнэ утгаараа хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү болох бизээ. Та бүхнээс тус тусын аймаг, орон нутгийнхаа соёлын өвийг хамгаалах бодлогыг хөгжүүлэн хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь болж, дэлхийд гайхагдах Монголын уламжлалт соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хичээнгүйлэн хүсье." хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Т.Шимизү мэндчилгээ дэвшүүлж байгаа нь


Ховд аймгийн оролцогчийн цуурын үзүүлбэр


Нийт оролцогчид зургаа авахуулав