Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

"Фүживарагийн курс"-т Элчин сайд Т.Шимизү лекц уншив

 

  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр



  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүмитомо Корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Х.Фүживарагийн 2007 онд эхлүүлсэн Монголын залуучуудтай уулзалдах цуглаан буюу "Фүживарагийн курс"-т Элчин сайд Т.Шимизү япон хэлийг сонгон суралцагч оюутан залууст зориулан лекц уншив.  


  Ахлах сургуулийн сурагч, дээд сургуулийн оюутан, бусад сонирхсон хүмүүсээс бүрдсэн нийт 50 орчим хүн уг лекцийг сонсохоор ирсэн бөгөөд Элчин сайд Т.Шимизү Япон улсад суралцах хүсэлтэй оюутан сурагчдад өгөх зөвлөгөө, япон болон монгол хүмүүсийн онцлог ялгаа, Монголын хөгжлийн төлөв гэх мэт сэдвүүдээр яриа хийснийхээ дараа оюутан сурагчдын сонирхсон асуултад нэлээдгүй цаг гарган хариулт өгөв. Оюутан сурагчид ч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн үр өгөөжтэй ярилцлага болж өндөрлөлөө.