Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа,
нийтийн удирдлагын сургууль дээр
Элчин сайд Т.Шимизү лекц уншлаа

 

  2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр



  2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Элчин Сайд Т.Шимизү Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль дээр "Монгол Японы харилцаа - Өнгөрсөн, эдүгээ ба ирээдүй өөд" сэдвээр лекц уншлаа.  


  Тус лекцийг нийт 40 орчим оюутан болон бусад хүмүүс хүрэлцэн ирж сонссон бөгөөд Элчин Сайд Т.Шимизү Их Монгол улсын үед Японд хийсэн аян дайнаас авахуулаад хоёр орны түүх, улс төр, эдийн засгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон ард түмнийх нь онцлог ялгаа гэх мэт олон талт сэдвээр илтгэл тавив. Тэрээр энэхүү лекцийн дараа сонсогчдын тавьсан асуултуудад хариулсан бөгөөд энэ үеэр "Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тухай асуудал", "Хоёр орны спортын харилцаа", "Японы хөгжлийн түлхүүр", "Дипломатч болох сэтгэл зүйн бэлтгэл" зэрэг ирээдүйд олон улсын салбарт хүчин зүтгэхээр зорьж буй залуу боловсон хүчний онцлогийг харуулсан олон асуулт тавигдаж байлаа.