Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Япон сангийн "Контент танилцуулах хөтөлбөр" хэрэгжиж эхэллээ

 

  2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр



  Япон сангийн "Контент танилцуулах хөтөлбөр"-ийн хүрээнд Японы телевизийн нэвтрүүлгийг Монголын телевизүүдэд нийлүүлж эхэллээ.  


  Анхны нийлүүлж буй контент маань "Лиш цэцэг" хэмээх NHK телевизийн олон ангит кино бөгөөд 4 сарын 19-ний өдрөөс эхлэн UBS телевизээр үзэгч олонд хүрч байна. Уг олон ангит кино нь дэлхийд алдартай загвар зохион бүтээгч Кошино овогт эгч дүү гурав болон тэдний ээжийн ээдрээтэй бөгөөд сонирхолтой амьдралын түүхийг өгүүлнэ.  


  Цаашид тус хөтөлбөрөөр нийлүүлэгдэх контентыг доорх хуваарийн дагуу нэвтрүүлэх болсныг мэдэгдэж байна.




Нэвтрүүлгийн хуваарь

Нэвтрүүлгийн төрөл
Нэвтрүүлгийн нэр
Нэвтрүүлэх телевиз
Нэвтрүүлэх хугацаа
Драм
Лиш цэцэг
(нийт 151 анги)
UBS

  ~ 4 сарын 19-ний өдрөөс эхлэн өдөр бүр ~

Даваагаас Баасан гарагт:
21:00~22:30 цаг

Даваагаас Баасан гарагт:
Өмнөх өдрийн ангиудын давталт
(*Баасан гарагийн давталт ирэх Даваа гарагт гарна)
11:30~13:00 цаг

Бямба, Ням гарагт:
Тухайн долоо хоногийн ангиудын давталт
Бямба: 11:30-14:00 цаг
Ням: 11:30-13:40 цаг