Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 2 сая дахь үйлчлүүлэгчээ хүлээн авсныг тэмдэглэн
Элчин сайд Т.Шимизү илтгэл тавьлаа
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, Элчин сайд Т.Шимизү Улаанбаатар хот дахь Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд "Монгол ба Японы харилцаа – Өнгөрсөн, одоо болон ирээдүй өөд" сэдвээр илтгэл тавьлаа.
Уг илтгэлд Монгол улсын их сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга М.Сатоо зэрэг хүндэт зочдоос гадна 70 хүн оролцов. Илтгэл нь гэнкоо буюу монголчуудын Японд хийсэн довтолгооны үеэс эхлэлтэй хоёр улсын түүх, улс төр, эдийн засгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, үндэстний ялгаа зэрэг олон сэдвийг хамарлаа. Илтгэлийн дараа "Монгол, Япон хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эдийн засгийн үр дүн" болон "Монголын цаашдын хөгжлийн боломж" зэрэгтэй холбогдолтой асуулт хариулт явагдав.
Эцэст нь Элчин сайд Т.Шимизү хэлсэн үгэндээ "Япон, монгол хүмүүс бие биенийхээ ялгааг ойлгож, байхгүй зүйлээ харилцан нөхөж хамтдаа хөгжөөсэй гэж хүсч байна. Мөн Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхийн тулд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа бий болох шинэ шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх нь чухал бөгөөд энэ тал дээр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн хамт олон та бүхэнд нэн их найдвар тавьж байна" хэмээн илтгэлээ өндөрлөлөө.