Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Япон сангийн гадаадын орнуудаар тойрон аялах
"Орчин үеийн япон дизайны 100 бүтээл" үзэсгэлэн
~100 бүтээгдэхүүний дизайнаар дамжуулан япончуудын сонирхол
болон амьдралын хэв маягийг танилцуулна~

 

  2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр



  2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 3 долоо хоногийн турш Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам нь Япон сан болон Монгол-Японы төвтэй хамтран Япон сангийн гадаадын орнуудаар тойрон аялах "Орчин үеийн япон дизайны 100 бүтээл" үзэсгэлэнг Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулна. Тус үзэсгэлэнд орчин үеийн Японы өдөр тутмын хэрэглээний 89 эд зүйл ба модерн дизайн чиглэлийн мастеруудын урласан 11 түүхэн эд зүйлсээс бүрдсэн нийт 100 бүтээл тавигдах юм.  


  Япон дизайны хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, онцлог болон япончуудын сонирхол, ахуй амьдралыг шууд тусгасан уг үзэсгэлэнг та бүхэн таалан соёрхоно уу.  




  Хэзээ: 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 29-ний өдрүүдэд (Ням гарагт амарна)
            10:00-18:00 цаг /Бямба гарагт 10:00-17:00/
  Хаана: Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв
  Зохион байгуулагч: Япон сан, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам,
            Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв





junkaiten