2016 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах
Кэндамагийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа
2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
2016 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тус Элчин сайдын яам болон Монголын Кэндамагийн холбоо нь 2016 оны улсын өсвөрийн аварга шалгаруулах Кэндамагийн нээлттэй тэмцээнийг АШУҮИС-ийн байранд хамтран зохион байгуулав. Тэмцээнд 200 гаруй оюутан сурагчид, мөн Кэндама сонирхдог 50 орчим ахмадууд идэвхтэй оролцлоо. Тэмцээнд оролцогчид нийт 6 төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа уралдуулав.
Уг тэмцээнийг тохиолдуулан Монголд хүрэлцэн ирсэн Японы Кэндамагийн холбооны баруун Чюүгокү, Шикокү бүсийн салбарын дарга Имада нь хаалтын ёслолын үеэр хэлсэн үгэндээ "Сүүлийн үед кэндамагийн үзүүлбэрийн чиглэлийг хүмүүс ихэд сонирхдог болоод байгаа ч үндсэн ур чадварын элементүүдийг хийж чадахгүй бол өөрийгөө бие болон сэтгэлийн хувьд чийрэгжүүлж, хөгжүүлсэн болохгүй. Та бүхнийг япон маягийн кэндамагийн үндсэн элементийг ягштал суралцаасай гэж хүсч байна" гэв.

Өндөр дан зэргийн өрсөлдөөн Тэмцээний эхэнд болон төгсгөлд бие биедээ ёсолно

Бага ангийн хүүхдүүд 8-р дан бүхий Имада багшийн лекц болон үзүүлэн хичээл

Олон улсын тэмцээнд оролцох эрхийг авсан тамирчин Э.Мөнхтулга