Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Монголын Кэндогийн Холбоонд кэндогийн багаж хэрэгслийг гардуулан өгөв

 

  2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр




   3 дугаар сарын 16-ны өдөр Бүх Японы Кэндогийн холбооны зүгээс Монголын Кэндогийн холбоонд бэлэглэж буй кэндогийн багаж хэрэгсэл 21 иж бүрдэл болон "шинай" буюу хулсан сэлэм 20 ширхэг зэргийг Япон улсын Хэргийг түр хамаарагч М.Кикүчи гардуулан өглөө. Япон улсын Хэргийг түр хамаарагч М.Кикүчи "Кэндогоор дамжуулан Японы сэтгэл зүйг ойлгодог болсон Монголын кэндочид хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" хэмээн илэрхийлэв. Мөн Монголын Кэндогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир "Бид бүхэн өнөөг хүртэл Японы ард түмний тус дэмжлэгээр Монгол улсад кэндогийн спортыг дэлгэрүүлж ирсэн бөгөөд та бүхнээс хүлээн авсан багаж хэрэгслийг ашиглан кэндогийн спортыг улам бүр дэлгэрүүлж хөгжүүлэх тал дээр чармайж ажиллах болно" хэмээв.


   Энэхүү арга хэмжээний үеэр Монголын Кэндогийн Холбооны тамирчид кэндогийн үзүүлбэрээсээ сонирхуулан, эрч хүчээр дүүрэн арга хэмжээ болж өнгөрлөө.


   Японы самурайн сэтгэл зүйг өнөө үед уламжлан авч үлдсэн кэндо нь 1990-ээд оны сүүлийн хагаст Монголд анх нэвтэрсэн бөгөөд өнгөрсөн онд баг тамирчдаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах хэмжээнд хүртлээ хөгжөөд байгаа билээ. Цаашид ч кэндогийн спортыг улам дэлгэрүүлэн хөгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.



1



2



3



kendogu4