Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Элчин сайд Т.Шимизү Монгол, Япон хоёр орны хооронд
дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойд зориулсан
морин хуурын тоглолтонд оролцлоо

 

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр




  2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр, Монгол-Японы найрамдлын нийгэмлэг болон Монгол улсын Морин хуурын төв хамтран Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан морин хуурын тоглолтонд Элчин сайд Т.Шимизү оролцов.


  Тоглолтонд монголын ая дуунаас гадна "Ака тонбо" болон "Фүрүсато" зэрэг япон дуу, "Унгар бүжиг" зэрэг сонгодог бүтээлүүдийг ч мөн хуурдаж, сонсогч олныг баясгалаа.


  Элчин сайд Т.Шимизү Монголын морин хуурчдын залгамж халааг авах залуу морин хуурчдад хандан урмын үг хэлэв.



1
Тоглолтын дүр зураг

2
Морин хуурын төвийн захирал Ц.Пүрэвхүү ба Элчин сайд Т.Шимизү

3