12 дахь удаагийн Го даамын Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээн
2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр, Монгол-Японы төвд 12 дахь удаагийн Го даамын Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээнийг зохион байгууллаа. Бага ангийн сурагчаас эхлээд насанд хүрэгсэд хүртэл янз бүрийн насны оролцогчид Го даамаар өрсөлдөж, оюун ухаанаа сорив. Тэмцээнд Долгорсүрэн түрүүлж Элчин сайдын нэрэмжит цомыг гардсан ба дэд байранд Тунгалаг, гуравдугаар байранд Монголд оршин суугаа Япон иргэн Ф.Ямада нар тус тус шалгарлаа.