21 дэх удаагийн "Японоор хэн сайн ярих вэ" тэмцээн боллоо
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд, тус яамнаас зохион байгуулсан 21 дэх удаагийн "Японоор хэн сайн ярих вэ" тэмцээн болж өнгөрлөө. Энэ жилээс эхлэн уралдааны дүрэмд өөрчлөлт оруулан, сургуулиуд хоорондоо өрсөлдсөн бөгөөд, япон хэлийг сонирхон хичээллэдэг олон сурагч оюутнууд оролцож, урьдчилсан шатны шалгуураар 10 ахлах сургууль, 9 их сургуулийн төлөөлөл болсон оролцогчид шалгарч, эцсийн шатанд тунаж үлдсэн юм.

Эцсийн шалгаруулалтын үеэр өөрийн сургуулийн төлөөллийг дэмжихээр ирсэн багш, сурагчид зэрэг 200 орчим хүн танхимд хуран цуглав. Сургууль бүрийн төлөөлөл болсон сурагч, оюутнууд өөрсдийн сандралаа даван, өдийг хүртэл бэлдэж ирсэн бэлтгэлийнхээ үр дүнг гаргаж чадсан ба энэ удаагийн тэмцээн нь өнгөрсөн жилүүдийнхээс өндөр түвшинд болж өнгөрлөө.

Шүүгчдийн үнэлгээгээр ахлах сургуулийн төрөлд Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн П.Цэрэннямаа, их сургуулийн төрөлд МУИС-ийн ХЗС-ийн Б.Цэвэлмаа нар түрүүллээ. Төрөл тус бүрийн 1,2,3-р байр болон тусгай байрын шагнал авсан нийт 8 оролцогчид JENESYS2.0 хөтөлбөрөөр Япон улсад 7 хоног аялах эрхээр шагнуулсан юм.

1-р байр: Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль, П.Цэрэннямаа
2-р байр: Кэса япон хэлний сургалтын төв, Д.Гэрэлмаа
3-р байр: Монгол коосэн сургууль, Х.Есөнтөмөр
Тусгай байр: Дархан Шинэ наран сургууль, Э.Хулан

1-р байр: МУИС-ийн ХЗС, Б.Цэвэлмаа
2-р байр: МУИС-ийн ОУХНУС, Б.Одонтуяа
3-р байр: ШУТИС Коосэн сургалт, Д.Бандиням
Тусгай байр: Монгол-Японы Залуучуудын хамтын ажиллагааг
дэмжих нийгэмлэг, Г.Үүрийнцолмон
Тус яам нь сургууль хоорондын илтгэлийн тэмцээнийг ирэх жил мөн зохион байгуулах тул сургуулийнхаа анд нөхдийн хамт оролцохыг уриалж байна.
дэмжих нийгэмлэгийн хамт олон