Нүүр ХуудасСоёл, мэдээлэл


 

21 дэх удаагийн "Японоор хэн сайн ярих вэ" уралдаан болно


2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр






    12 дугаар сарын 12-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд 21 дэх удаагийн "Японоор хэн сайн ярих вэ" уран илтгэлийн тэмцээнийг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн Төв хамтран зохион байгуулна.


    Тус тэмцээний албан ёсны нээлт 13 цагаас эхэлнэ. Тэмцээнд урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 10 ахлах сургуулийг төлөөлөн 10 сурагч, 9 их сургуулийг төлөөлөн 9 оюутан оролцох болно. Энэ жилийн сэдэв бол "Мичи" буюу "Зам". Оролцогчдын давтагдашгүй өвөрмөц зохион бичлэгүүдийн эздээс эхний 3 байр эзлэгсэд JENESYS2.0 хөтөлбөрт хамрагдан долоо хоногийн турш Японд аялах эрхтэй болно. Та бүхнийг өөрийн сургуулийн нэр хүндийг өргөхийн төлөө авьяас чадвараа дайчлан өрсөлдөх оюутан сурагчдыг дэмжихээр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 12 сарын 12 /Бямба/ 13:00-17:00
Хаана: Монгол-Япон төв

Ахлах сургуулийн сурагчид: 13:00 цагаас
Их сургуулийн оюутнууд: 14:45 цагаас



Оролцох 10 ахлах сургууль:
・ Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль
・ 18-р сургууль
・ English School of Mongolia
・ 23-р сургууль
・ Кэса япон хэлний сургалтын төв
・ Мэргэд сургууль
・ Дархан-Уул аймгийн 19-р сургууль
・ Дархан-Уул аймгийн Шинэ наран сургууль
・ Шинэ Монгол техникийн коллеж
・ Монгол коосэн

Оролцох 9 их, дээд сургууль:
・ ШУТИС - Коосэн сургалт
・ МУБИС
・ МУИС-ийн Хууль зүйн сургууль
・ МУИС-ийн Орхон сургууль
・ Соёл-Эрдэм дээд сургууль
・ МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар
・ Улаанбаатар их сургууль
・ Кэса япон хэлний сургалтын төв
・ Монгол, Японы Залуучуудын Хамтын ажиллагааг дэмжих төв