Нүүр ХуудасСоёл, мэдээлэл


 

Элчин сайд Т.Шимизү Чингис Соосэ олон улсын их сургууль дээр зочлов


2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр


 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр, Элчин сайд Т.Шимизү Чингис Соосэ олон улсын их сургууль дээр зохион байгуулагдсан "Япон хэлний баяр" арга хэмжээнд оролцлоо. Чингис Соосэ их сургууль нь Японы Соосэ группын хөрөнгө оруулалтаар Их Засаг их сургуулийн салбар сургууль болон 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 2000 орчим оюутан хичээллэдэг байна.


 Тус сургуулийн бүх оюутнууд япон хэл үздэг ба япон хэлээр дамжуулан олон улсын харилцаа, олон улсын хууль, эдийн засаг, Япон орон судлал зэрэг мэргэжлээр суралцдаг. "Япон хэлний баяр" арга хэмжээний үеэр оюутнууд илтгэлийн тавьж, япон дуу дуулж, Ёсакой Сооран бүжгийг бүжиглэснээс гадна оригами болон уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэнг мөн гаргасан байлаа.


 Т.Шимизү сайд оюутнуудад хандан "Ийм олон оюутнууд япон хэл сурч байгаад үнэхээр их баяртай байна. Цаашид ч япон хэл болон соёлд шамдан суралцаж, хоёр орны гүүр болоорой" хэмээн урмын үг хэллээ.


1 2
Оригами үзэсгэлэн                        Ёсакой Сооран бүжиг

1 1 
Элчин сайд Т.Шимизүгээс асуулт асууж буй оюутан       Элчин сайд Т.Шимизү (баруун)