Нүүр ХуудасСоёл, боловсрол


 

9 ДЭХ УДААГИЙН ЯПОН КИНОНЫ ӨДРҮҮД
"Хоолны соёлын нууц" (12 сарын 8~11 өдрүүдэд)

 

    12 сарын 8 (Мя)-наас 11 (Ба)-нийг хүртэл 4 өдрийн турш Тэнгис кинотеатрт "9 дэх удаагийн япон киноны өдрүүд" арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ удаа "Япон хоолны соёлын нууц" сэдвийн доор 4 бүтээлийг толилуулах гэж байна. Уг арга хэмжээг Улаанбаатар хотын Япон хоолны ресторанууд дэмжин ажиллаж байгаа бөгөөд, нээлтийн ёслол (12 сарын 8-ны өдөр 18:30 цагаас)-д Монголын алдарт тогооч Г.Тэнгис, хошин шогч Батаа нар хүрэлцэн ирнэ. Та бүхнийг япон киногоор дамжуулан Японы хоолны соёлтой танилцахыг урьж байна.

Хэзээ: 12 сарын 8-наас 11-ний өдрүүдэд, өдөр бүр 18:30 цагаас
Хаана: Тэнгис кинотеатр
Тасалбар: Үнэ төлбөргүй
     (тухайн өдөр Тэнгис кинотеатрын билетийн кассаар тараагдана)

Зохион байгуулагч: Японы Элчин сайдын яам, Япон сан
Хамтран зохион байгуулагч: Тэнгис кинотеатр
Дэмжигч: Akamaru ramen, OISHII ramen, Japanese restaurant Yutaka, Flower hotel-Fuji restaurant,
       Totoya Dining, Sakura restaurant, HANA restaurant, Sakura Bakery cafe,
       UB LIGHT restaurant&pub, KAGOME , The Far Eastern TV Entertainment


Хөтөлбөр:
 12 сарын 8 (Мя): Рамен самурай (2011он, 115 мин)
 12 сарын 9 (Лха): 49 дэх хоногийн жор (2013 он, 129 мин)
 12 сарын 10 (Пү): Раменгийн бурхан (2013 он, 90 мин)
 12 сарын 11 (Ба): Самурайн хоолны цэс (2013 он, 121 мин)