Элчин сайд Т.Шимизү Олон улсын эдийн засаг, бизнесийн
дээд сургууль дээр лекц уншлаа
2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр, Элчин сайд Т.Шимизү Улаанбаатар хотын Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль дээр "Монгол улсын эдийн засаг ба Япон улсын дэмжлэг" сэдвээр лекц уншлаа.
Тус лекцэнд нийт 140 гаруй багш, оюутнууд оролцож, Элчин сайдын яриаг анхааралтай сонсож байсан. Лекцийн дараах асуулт хариултын хэсэгт "Монголын залуучууд амжилтанд хүрэхийн тулд юу хийхийг эрмэлзэх хэрэгтэй вэ?", "Японы жимс ногоог Монголд улам ихээр импортлох арга" зэрэг асуултууд тавигдав.
Эцэст нь Элчин сайд Т.Шимизү "Танай сургууль дээр лекц тавьсандаа баяртай байна. Монголын цаашдын хөгжилд залуучуудын гүйцэтгэх үүрэг их тул шамдан хичээллээрэй" гэж захиад, лекцээ өндөрлүүллээ.


