5 дахь удаагийн Шёоги шатрын Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээн
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
2015 оны 11 дүгээр сарын 29-нд Монгол-Япон төвд 5 дахь удаагийн Шёоги шатрын Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээнийг зохион байгуулав. Бага ангийн сурагчаас эхлээд насанд хүрэгсэд хүртэл янз бүрийн насны оролцогчид Шёоги шатраар өрсөлдөж, оюун ухаанаа сорив. Дээд зэрэглэлийн хэсэгт А. Мөнх-Эрдэнэ түрүүлж Элчин сайдын нэрэмжит цомыг гардлаа. Дээд зэрэглэлийн хэсэгт шагналт байр эзэлсан 4 тамирчин JENESYS2.0 хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрхээр шагнагдав.