Нүүр ХуудасСоёл, мэдээлэл


 

Кэндоогийн аварга шалгаруулах тэмцээн боллоо


2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр


 2015 оны 10 дугаар сарын 18-нд Шинэ Монгол ахлах сургуулийн биеийн тамирын зааланд Кэндогийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Тус тэмцээнд Кэндогийн 4 клубээс 50 гаруй тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Мөн Японоос өндөр зэрэгтэй багш нар хүрэлцэн ирж байлцсанаар тэмцээнийг улам бүр сонирхолтой, эрч хүчтэй болгож өгөв. Тэмцээн хувийн (өсвөрийн, эрэгтэй, эмэгтэй) болон эрэгтэй эмэгтэй багийн төрлүүдээр явагдаж, хувийн төрөлд эхний 3 байр эзэсэн ялагчид JENESYS2.0 хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрхээр шагнуулав.


2 1 
Оролцогсод                 Тулааны үеэр    
               

1
Монголын Кэндочид болон Монгол дахь япончуудын дундах үзүүлэн тогтолт


 2
Хувийн төрөлд шагналт байр эзлэгсэд:
Өсвөрийн төрөлд: Э. Уртнасан, Эмэгтэй төрөлд: С. Золзаяа,
Эрэгтэй төрөлд: Д.Буянбат


Дурсгалын зураг