Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Монголын хүүхдийн ордны ардын хөгжмийн Аялгуу хамтлаг
Т.Шимизү сайдад хүндэтгэл үзүүллээ

 

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

 

 

   10 сарын 9-ний өдөр, Монголын Хүүхдийн ордны Монголын уламжлалт хөгжим бүжгийн дугуйлангийн сурагч багачуудаас бүрдсэн ардын хөгжмийн "Аялгуу" хамтлагийн 17 гишүүн Т.Шимизү сайдад хүндэтгэл үзүүллээ.



    Аялгуу хамтлагийнхан 10 дугаар сарын 28-ны өдрөөс Японы Зүүн хойд бүсийн газар хөдлөлтөд өртсөн газрууд болох Сэндай, Фүкүшимагаар айлчилж, сэргээн босголт үргэлжилсээр байгаа бүс нутгийн хүмүүст сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор тоглолт хийх юм.



 2




   Тоглолтод багачууд үндэсний хувцсаараа гоёж, морин хуур, хөөмэй гэх мэт уламжлалт урлагаас гадна уран нугаралт зэрэг олон төрлийн үзүүлбэрийг үзүүлнэ. Гамшигт өртсөн бүс нутгийн хүмүүс Аялгуу хамтлагийн гал цог дүүрэн үзүүлбэрээр дамжуулан Монголын хүүхэд багачуудын халуун дулаан сэтгэлийг мэдэрч, цаашдын харилцаагаа улам бүр өргөжүүлнэ гэдэгт найдаж байна.



 

 

 

   Тоглолт хийх газрууд:

10 сарын 28 өдөр     
            Цүнамигийн дурсгалын цамхагийн урд
            Хигаши-Мацүшима хотын Оомагари бага сургууль
            Хигаши-Мацүшима хотын Акаи Минами бага сургууль
10 сарын 30 өдөр     
            Иваки цогцолбор ахлах сургууль
            Иваки хотын Мимая минами сургууль
            Такакү түр орон сууц
            Aeon Иваки дэлгүүр (зохицуулж байна)

 

5