4 нүдэт манга тэмцээнийг зохион байгуулав
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр (Бямба) Улаанбаатар чуулга дээр тус Элчин сайдын яам болон "Нүүдлийн зурган өгүүлэмж" Төрийн бус байгууллага болон "Монгол контент" компани хамтран "4 нүдэт манга тэмцээн"-ийг зохион байгуулав. Танхимд тэмцээнд оролцогчдын 170 гаруй бүтээлээс гадна Японы мэргэжлийн манга зураачдын 4 нүдэт манга бүтээлүүдээс 40 бүтээл тавигдсаныг тэмцээний үзэгчид сонирхон үзэв. Тухайн өдөр "Хайр бол" гэдэг сэдвийн дагуу 30 минутын дотор 4 нүдэт манга зурах бэсрэг тэмцээн явагдаж, 76 хүн оролцлоо. Тэмцээний танхим цаасан дээр буулгаж буй бүтээлдээ төвлөрөн суух олон олон залуусын эрч хүчээр дүүрэн байв.
8 дахь удаагийн Олон улсын манга бүтээлийн уралдааны гранпри шагналт Н. Эрдэнэбаяр түрүүлсэн бүтээлийн талаар сэтгэгдлээ хуваалцаж, ирээдүйн комик зураачдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов. Тэмцээний эхний 4 байр эзэлсэн ялагчид JENESYS2.0 хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрхээр шагнууллаа.
Танхим (Оролцогчдын бүтээлүүдийг хананд өлгөсөн) Газар дээр нь 4 нүдэт манга зурах тэмцээн

Суудал хүрэлцэхгүй ч тэмцээндээ оролцоно Элчин сайд Т. Шимизү, Н. Эрдэнэбаяр нарын шүүгчид

Шагналт байр эзлэгсэд
※ Шагнал авсан бүтээлүүдтэй эндээс танилцана уу