Нүүр ХуудасСоёл, мэдээлэл


 

6 дахь удаагийн "Япон соёлын наадам" боллоо


2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр


 2015 оны 9 дүгээр сарын 12 болон 13-ны өдрүүдэд, Улаанбаатар хотын Дуурь бүжгийн Эрдмийн театрын байранд тус Элчин сайдын яам болон Ниццүү аялал жуулчлалын компани хамтран 6 дахь удаагийн "Япон соёлын наадам" арга хэмжээг зохион байгууллаа.


 Японоос гоо сайхан, эрүүл мэнд болон хүнсний компаниуд, япон хэлний боловсролын байгууллагууд оролцсон ба, хоёр өдөрт 3000 гаруй хүн сонирхон ирсэн юм. Үзэсгэлэнгээс гадна тайзан дээр ятгачин Масатэрү Чибагийн тоглолт, загварын шоу, бүжиг зэрэг үзүүлбэрүүд тавигдсан ба танхимд 500 гаруй үзэгчид цугласан байв.


2 1 
ЭСЯ-ны булан                 Үзэсгэлэнгийн байдал

1 2
               Ятгачин Масатэрү Чибагийн үзүүлбэр        Ятга ба шанзны хоршил