Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Япон улсын Анан хотын өсвөрийн бэйсболын баг
Монголын өсвөрийн бэйсболын багийн гишүүдтэй нөхөрсөг тоглолт хийлээ

 

2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

 

 

   8 дугаар сарын 23-ны өдөр Япон улсын Анан /Хуучин нэр нь Накагава/ хотын өсвөрийн бэйсболын багийн 9 гишүүн Улаанбаатар хотын бэйсболын талбай Монгол улсын өсвөрийн бэйсболын багийн гишүүдтэй нөхөрсөг тоглолт хийн, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Энэ удаад өсвөрийн бэйсболчидоо Монголд илгээсэн Анан хот нь 1991 оноос хойш Монгол улстай бэйсболын салбарт хамтран ажиллаж ирсэн юм. 1996 онд тус хотын санаачилгаар Япон улсын өнцөг булан бүрээс цуглуулсан хандивын мөнгөөр Япон, Монгол хоёр орны спортын харилцааны бэлгэ тэмдэг болсон бэйсболын талбай Улаанбаатар хотод байгуулагдсан билээ. Тус нөхөрсөг тоглолтыг үзэж сонирхохоор Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Т. Шимизү тус нөхөрсөг тоглолтыг үзэж сонирхсоныхоо дараа өсвөрийн баг тамирчидтай уулзаж ярилцав.

 


2 3