Нүүр ХуудасСоёл, мэдээлэл


 

Японы поп соёлын өдөрлөг боллоо


2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр


 2015 оны 7 сарын 4-ний өдөр (Бямба), Үндэсний соёл амралтын хүрээлэнд, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Японы соёлыг сонирхогчдын холбоо, Үндэсний соёл амралтын хүрээлэн хамтран "Японы поп соёлын өдөрлөг"-ийг зохион байгууллаа.


 Тухайн өдөр цэлмэг сайхан өдөр таарсан ба өдөрлөгийн үеэр анимэ, манга, косплей сонирхогчид болон эцэг эхчүүд нарын 4500 гаруй хүн хуран цугларав. Арга хэмжээ нь тайзан дээрхи үйл ажиллагаа болон үзвэрийн булан гэсэн 2 хэсэгт хуваагдан явагдсан ба анимэ дууны тэмцээн, косплей тэмцээн, манга зургийн тэмцээнд байр эзэлсэн 6 оролцогч "JENESYS2.0" хөтөлбөрийн хүрээнд Япон улсад аялах эрхээр шагнагдсан юм. Мөн Рюүкюү каратэ, Иайдоо, Кэндоогийн үзүүлбэрүүд, J-POP, мэйд кафе, поп соёл, зураг авахуулах булан, Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллага болон Монгол дахь Япончуудын холбооны булан ажиллав. Түүнчлэн Японы Засгийн газрын Аялал жуулчлалын газрын "Visit Japan" буланд Visit Japan-ий элч мисс Баярцэцэг (Miss International 2014 уралдааны Монгол улсын төлөөлөл) хүрэлцэн ирж, арга хэмжээг улам чимсэн билээ. Эл өдөр нарлаг тогтуун өдөр тохиосон бөгөөд тус арга хэмжээ хөл хөөртэй, тун амжилттай болж өнгөрлөө.



1
Косплэй тэмцээн

2 1 
Супер бөмбөг шүүрэх                  Мэйд бүжиг   
(Япончуудын холбоо)                            


1 2
Кэндоогийн үзүүлбэр(Монголын кэндогийн холбоо)        Miss Mongolia 2014

1  2
    JNTO булан                     Иай үзүүлбэр