Нагоягийн их сургуулийн Монгол дахь Японы эрх зүйн боловсрол,
судалгааны төвийн төгсөлтийн ёслол
2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
6 дугаар сарын 16-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Нагоягийн их сургуулийн Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн 5 дахь төгсөлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо.
Төгсөлтийн ёслолд Монгол улсын их сургуулийн захирал Р. Бат-Эрдэнэ, Хууль зүйн сургуулийн захирал Ж. Эрдэнэбулган нар оролцож, Нагоягийн их сургуулийн захирлын зөвлөх (захирал асан) М. Хамагүчи тэргүүтэй зочид, төлөөлөгчид байлцав.
Т.Шимизү сайд 6 төгсөгчдийн идэвх, зүтгэлийг өндөр үнэлж, "Цаашид ажил болон Японд суралцсан туршлагаараа дамжуулан Японы талаархи ойлголтоо улам гүнзгийрүүлж, хоёр орныг холбох гүүр болохыг хүсч байна" хэмээн төгсөгчдийн ирээдүйд итгэл найдвар тавьж буйгаа илэрхийллээ.


Зүүнээс: Т.Шимизү сайд, Нагоягийн Т.Шимизү сайд баярын
их сургуулийн захирлын зөвлөх
мэндчилгээ дэвшүүлж буй нь
М.Хамагүчи, МУИС-ийн захирал
Р.Бат-Эрдэнэ,
Хууль зүйн сургуулийн
захирал Ж.Эрдэнэбулган
Нагоягийн их сургуулийн захирлын Төгсөгчид сэтгэгдлээ хуваалцаж буй нь
зөвлөх М.Хамагүчи баярын
мэндчилгээ дэвшүүлж буй нь
Төгсөгчидтэй хамт дурсгалын зураг татуулсан нь