ЮНЕСКО-гийн Хүний нөөцийг хөгжүүлэх Японы Итгэлцлийн сангийн шугамаар хэрэгжсэн
"Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх" төслийн хаалтын ажиллагаа
болон
Музей судлалын мэргэжил-аргазүйн төвийн нээлт
2015 оны 6 дугаар 3-ны өдөр
5 дугаар сарын 29-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү ЮНЕСКО-гийн Хүний нөөцийг хөгжүүлэх Японы Итгэлцлийн сангийн шугамаар хэрэгжсэн "Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх" төслийн хаалтын ажиллагаа болон Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил-аргазүйн төвийн нээлтийн ёслолд оролцлоо.
Энэ үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр "Уг төсөл нь Монголд анх удаа боловсруулагдаж буй "Музейн тухай" хууль, шинэчилсэн найруулга хийгдэж буй "Соёлын тухай" хууль зэрэг хууль тогтоожмийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд уг төслийн үр дүн болох Музей судлалын мэргэжил-аргазүйн төвийн сургалтаар музейн чадавхийг дээшлүүлж чадна гэж найдаж байна" хэмээв.
Мөн Т.Шимизү сайд "Музей бол аялал жуулчлалын томоохон нөөц бөгөөд Монголын тогтвортой хөгжилд уг хөтөлбөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна" хэмээн мэндчилгээндээ дурьдлаа.
Музей судлалын мэргэжил-аргазүйн төвийн нээлт
Музей судлалын мэргэжил-аргазүйн төвийн дүр зураг
Гарын авлагууд
Төслийн тойм
(1) Зорилго
- Музейн үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалт, үзүүлэнгийн арчилгаа, үзмэрийн хамгаалалт, гамшгаас хамгаалах, боловсролын хөтөлбөр зэргээр дамжуулан Монголын музейн чадавхийг дээшлүүлэх
- Монголын соёлын өвийг хадгалах, таниулах
- Улаанбаатар хотын болон орон нутгийн музей хоорондын холбоог үүсгэх
- Музейн тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил-аргазүйн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
(2) Хэрэгжсэн хугацаа
2012 оны 5 сараас 2015 оны 5 сар
(3) Агуулга
- Монголын бүх музейн ажилчдад зориулсан музейн менежмент, удирдлага, аюулгүй байдал, үзмэрийн хадгалалт зэрэгтэй холбоотой төрөл бүрийн сургалт болон эрх зүйн орчинтой холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулсан
- Соёлын өвийн хадгалалттай холбоо бүхий гарын авлага болон "Музейн үйл ажиллагаатай холбогдолтой стандарт, дүрэм, журмын эмхэтгэл"-ийг гаргасан.
- Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил-аргазүйн төвийг шинээр нээсэн.