Гагакү чуулгын тоглолт зохион байгуулагдав
2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
2015 оны 4-р сарын 21-ний Мягмар гарагаас 24-ний Баасан гараг хүртэл Монголын хүүхдийн ордон, Монгол Косэн, 23-р сургууль, ШУТИС, МУИС, Хөгжим бүжгийн коллеж, Шинэ Монгол сургуулийн байранд Токио Тэнри Гагакүгийн Холбооны уран бүтээлчид Японы уламжлалт урлаг болох Гагакүгийн тоглолтыг толилууллаа. Монголд анх удаа болсон энэ тоглолтуудыг нийт 1800 гаруй хүн үзэж сонирхов.