2015 оны улсын аварга шалгаруулах
Кэндамагийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа
2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
2015 оны 3-р сарын 28-ны Бямба гарагт тус Элчин сайдын яам болон Монголын Кэндамагийн холбоо 2015 оны улсын оюутан сурагчдын аварга шалгаруулах Кэндамагийн нээлттэй тэмцээнийг АШУҮИС-ийн байранд хамтран зохион байгуулав. Тэмцээнд Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 150 гаруй оюутан сурагчид, мөн Кэндама сонирхдог 30 орчим ахмадууд идэвхтэй оролцлоо. Тэмцээнд оролцогчид нийт 8 төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа уралдуулав.

Туршлагатай тамирчны үзүүлбэр Нээлтийн арга хэмжээ

Тэмцээн ид явагдаж байна Ахмадуудын төрөл


Шагнал гардагсад Тэмцээний ялагч: Э.Мөнхтулга

