"2015 оны Японд их, дээд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн хүлээн авалт" боллоо
2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
1 дүгээр сарын 28-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөөнд “2015 оны Японд их, дээд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн хүлээн авалт” болж өнгөрлөө. Энэ жил, тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Д. Ганхуяг болон Уул уурхайн сайд Р. Жигжид (ЖУГАМО нийгэмлэгийн анхны ерөнхийлөгч) тэргүүтэй 73 хүн оролцож, мөн Монгол дахь Японы хувийн хэвшлийн компаниудын холбооны ерөнхийлөгч Нобүо Окада, дэд ерөнхийлөгч Мүцүми Ёшида, Монгол дахь Япончуудын холбооны тэргүүн Хирото Фүживара, дэд тэргүүн Казүхиса Фүжимото нар тусгай зочноор уригдан оролцcон нь Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр орууллаа.
Хүлээн авалтын үеэр, салбар бүрт амжилттай ажиллаж буй ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд хоорондын харилцаа улам бүр ойр дотно болсны дээр төгсөгчдийн холбоо улам бэхжиж, түүнчлэн шинэ холбоо үүсэх таатай талбар болсон хэмээн үнэлж байна.
Тус Элчин сайдын яам нь цаашид ч Японд их, дээд сургууль төгсөгчдийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжих бодолтой байна.