Нүүр ХуудасСоёл, боловсрол>"ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдох япон дууны уралдаан" амжилттай болж өнгөрлөө

 

"ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдох япон дууны уралдаан"
амжилттай болж өнгөрлөө

 

  

   9 дүгээр сарын 27-ны өдөр “ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдох япон дууны уралдаан” Монголын Хүүхдийн ордонд амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээг “Эндо Минорү хөгжмийг хөгжүүлэх сан”-гийн дэмжлэгтэйгээр “Цэндийн Батчулуун” сан, Нийслэлийн боловсролын газар, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгууллаа.


   Уралдаанд Улаанбаатар хот болоод Япон хэлний сургалт бүхий хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 48 сургуулийн сурагчид оролцов. Сургууль тус бүрийн төлөөлөл болсон хүүхдүүд “Хойт нутгийн хавар”, “Хана ва сакү” болон өөрийн сонгосон дууг дуулж хоорондоо өрсөлдсөн юм. Танхим оролцогчдын хөгжөөн дэмжигчид, сургуулийн хамт олон, эцэг эхчүүд болоод уралдааныг сонирхохоор ирсэн үзэгчдээр дүүрэн байлаа.


   Уралдааны Ерөнхий шүүгчээр ажиллахаар Японоос хүрэлцэн ирсэн “Эндо Минорү хөгжмийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөх ноён Идэхакү, МХО-ны хөгжмийн багш С. Алтан-Уяа зэрэг нийт 5 хөгжмийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг нарийн шүүлт явуулсны эцэст эхний таван байр болон тусгай шагналын эзэд тодров. Үүнд:

Тэргүүн байранд:  Хатанбаатарын Батхангай (71-р сургууль, “Хойт нутгийн хавар”)
2-р байранд:     Наранбаатарын Жаргалмаа (14-р сургууль, “Сэто но ханаёмэ”)
3-р байранд:     Мөнгөнбаярын Анхбаяр (18-р сургууль, “Хойт нутгийн хавар”)
4-р байранд:     Дашзэвэгийн Энхгэрэл (75-р сургууль, “Сакура Модерн”)
5-р байранд:     Оюунболдын Сүрэнцэцэг (Хангай сургууль, “Юмэ но шизүкү”)
Тусгай байранд:            Батбаярын Даваажаргал (48-р сургууль, “Хана ва сакү”) нар тус тус шалгарсан байна.



Эдгээр хүүхдүүд JENESYS2.0 хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрхээр шагнуулсан юм.



 

011.JPG   165.JPG 

   Шүүгчдийн суудал                  Танхим дүүрэн үзэгчид цуглалаа


115.JPG  118.JPG

Идэхакү Ерөнхий шүүгчийн мэндчилгээ  Шимизү сайдын мэндчилгээ


147.JPG  102.JPG

Тэргүүн байр Х.Батхангай "Хойт нутгийн хавар"  2-р байр Н. Жаргалмаа "Сэто но ханаёмэ" 


061.JPG  037.JPG 
 3-р байр М.Анхбаяр "Хойт нутгийн хавар"    4-р байр Д.Энхгэрэл "Sakura Modern"

185.JPG  187.JPG   
5-р байр О.Сүрэнцэцэг "Юмэ но шизүкү"      Тусгай байр Б.Даваажаргал "Хана ва сакү"


312.JPG  305.JPG
Идэхакү Ерөнхий шүүгчээс шагнал авч байгаа нь  Шимизү сайдаас шагнал авч байгаа нь
320.JPG  341.JPG 
Шагналт байрны эзэд    Бүгдээрээ хамт "Хойт нутгийн хавар"-ыг дуулсан нь


350.JPG 
                       Нийт оролцогчид



Нийт оролцогчдын зургийн цомог /48 зураг/