Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа > Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл120 -р сургуулийн барилгыг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ

 


Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл
120 -р сургуулийн барилгыг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ

 

 

    2 сарын 4-ний өдөр  Улаанбаатар хотноо Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл-өөр баригдсан Баянзүрх  дүүргийн Хужирбулангийн 120-р сургуулийн барилгыг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж уг арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү оролцов.

 

 

school120_1 Ойрын жилүүдэд Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаагаас гадна, сургуульд орох насыг шинэчлэн тогтоосноос үүдэн сурагчдын тоо нэмэгдэж байгаа хэдийч сургуулийн анги танхимын хүрэлцээ муу , шинээр сургууль барих асуудал тулгарч байна.

 

    Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын     сургуулийн барилга барих төсөл нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотноо нийт 55 сургуулийн барилгыг  барьж байгуулаад байна.Үүний дотор 4 дэх шатны төслөөр 2009-2013 оны хооронд Улаанбаатар хотод 13 сургууль барихаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар 9-н сургуулийн барилгыг барьж дуусгаад байна.

 

 

 

 Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ Өнөөдөр нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй сургуулийн дөрөвний нэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан сургуулиуд бөгөөд нийт сурагчдын дөрөвний нэг нь эдгээр сургуульд суралцаж байна.Ийм сайхан тусламж дэмжлэг үзүүлсэн японы ард түмэн, Япон улсын Засгийн газарт Монгол улсын боловсролын салбарын нийт бие бүрэлдэхүүн, хүүхэд багачуудаа төлөөлөн гүн талархал илэрхийлж байна гэж дурдсан.

 

 

school120_2
  

 

  Япон Улсын Засгийн газар Монгол улсын иргэн бүр үр шимийг нь хүртэж чадах эдийн засгийн өсөлтийг  дэмжихэд чиглэсэн тусламж”- ийг Монгол Улсад үзүүлэх тусламжийн  хөтөлбөрийн үндсэн нэг чиглэл болгосон бөгөөд боловсролын салбарт зонхилсон нийгмийн суурь үйлчилгээг бэхжүүлэхийн зэрэгцээгээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин нөхцлийг сайжруулах замаар хүний нөөцийг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.

school120_3