Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 


2016 оны Күмамотод болсон газар хөдлөлттэй холбоотой мөнгөн хандивын тухай


2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр


   2016 оны 4 дүгээр сард Күмамотод болсон газар хөдлөлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон ард иргэдээс харамссан сэтгэлээ илэрхийлсэн болоод сэтгэл санаагаар дэмжсэн үгс илгээсэнд гүнээ талархаж байна. Гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд туслах мөнгөн хандивыг дараах дансанд хүлээн авч байгааг мэдэгдье.


1. Тус Элчин сайдын яамны хандивын мөнгө хүлээн авах данс

    4 дүгээр сарын 25-ны өдөр тус Элчин сайдын яамны хандивын мөнгө хүлээн авах дансыг нээсэн болно. Тус Элчин сайдын яаманд хүлээн авсан хандивын мөнгийг Япон улсын Засгийн газарт хаяглан илгээх бөгөөд бүгд гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд хүргэгдэх болно.

    Тус Элчин сайдын яамны хүлээн авах дансаар дамжуулан Япон улсын Засгийн газарт бус Японы Улаан Загалмайн Нийгэмлэгт хаяглан мөнгө шилжүүлэх хүсэлтэй байгаа тохиолдолд түүнийгээ мэдэгдэнэ үү. Японы Улаан Загалмайн Нийгэмлэгт хаягласан тохиолдолд ч гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд хүргэгдэх "хандивын мөнгө" гэж тооцогдох болно.

    (Хүлээн авах хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал)


[ Дансны мэдээлэл ]

Банк: ХААН банк (KHAAN BANK)
Салбар: Төв салбар
Дансны дугаар: 5010030389 (төгрөг)
          5010030390 (ам. доллар)
Хүлээн авагч: Японы Элчин cайдын яам

 

2. Японы Улаан Загалмай Нийгэмлэгийн гадаадаас хандивын мөнгө хүлээн авах данс 
(※2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр хүлээн авч дууссан болно)

   Японы Улаан Загалмай Нийгэмлэг нь гадаад орнуудаас ирүүлсэн мөнгө хандивлах хүсэлтийг харгалзан үзэж гадаадаас хандивын мөнгийг хүлээн авахаар болсон бөгөөд дараах дансыг нээн ажиллуулж байгаа болно. Зарчмын хувьд хандивлагдсан мөнгө нь Японы Улаан Загалмай Нийгэмлэгийн явуулж буй энэхүү газар хөдлөлттэй холбоотой аврах, туслах үйл ажиллагаанд зориулагдана. (Хүлээн авах хугацаа: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал)


(1)[ Дансны мэдээлэл ]

Банк: SUMITOMO MITSUI BANKING CORPORATION
Салбар: GINZA BRANCH
Дансны дугаар: 026-8372918
SWIFT код: SMBCJPJT
Банкны хаяг: 5-8-10, Ginza, Chuo-ku, Tokyo, JAPAN
Хүлээн авагч: The Japanese Red Cross Society
Хүлээн авагчийн хаяг: 1-1-3, Shiba Daimon, Minato-ku, Tokyo, Japan
Утас: +81-3-3438-1311


(2)[ Анхаарах зүйл ]

(a) Хандивын мөнгөний зарцуулалтын талаар

   Зарчмын хувьд хандивлагдсан мөнгө нь Японы Улаан Загалмай Нийгэмлэгийн явуулж буй энэхүү газар хөдлөлттэй холбоотой аврах туслах үйл ажиллагаанд зориулагдана. Гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд олгогдох мөнгөн тусламж хэлбэрээр зарцуулагдахыг хүсч байгаа бол дээрх дансанд мөнгө шилжүүлснийхээ дараа Японы Улаан Загалмай Нийгэмлэгт хаяаглан (мэйл хаяг: donation@jrc.or.jp) доорх зүйлүүдийг мэдэгдэнэ үү.

 ○1. Мөнгөн тусламж болгон илгээж байгаа тухайгаа мэдэгдэх
 ○2. Мөнгө шилжүүлэгч этгээдийн нэр
 ○3. Мөнгөн дүн
 ○4. Шилжүүлэг хийсэн өдөр
 ○5. Шилжүүлэг хийсэн банкны нэр

(б) Хүлээн авсан баримтын тухайд

   Зарчмын хувьд Японы Улаан Загалмай Нийгэмлэгээс баримт хэвлэж өгөхгүй. Баримт хүссэн тохиолдолд дээрх дансанд мөнгө шилжүүлснийхээ дараа Японы Улаан Загалмай Нийгэмлэгт хаяаглан (мэйл хаяг: donation@jrc.or.jp) доорх зүйлүүдийг мэдэгдэнэ үү.

 ○1. Баримт хүсч байгаа тухайгаа мэдэгдэх
 ○2. Мөнгө шилжүүлэгч этгээдийн нэр
 ○3. Мөнгөн дүн
 ○4. Шилжүүлэг хийсэн өдөр
 ○5. Шилжүүлэг хийсэн банкны нэр


3. Күмамото мужийн захиргааны хандивын мөнгө хүлээн авах данс

   Күмамото мужийн захиргааны хувьд ч гадаадаас хандивын мөнгө хүлээн авах данс нээн ажиллуулж байгаа болно. Доорх линкээр орж тодорхой мэдээлэл авна уу.


About offers such as 2016 Kumamoto earthquake contributions
Call for 2016 Kumamoto Earthquake Donations (англи хэл)