Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Бусад>JENESYS

 

"JENESYS2.0" хөтөлбөрийн 2 дахь ээлжийн 89 хүүхэд залуус Япон улсаас буцаж ирлээ.

 

   Япон улсын Засгийн газар 2007 оноос эхлэн 5 жилийн турш “JENESYS” буюу Зүүн Азийн хүүхэд залуусын өргөн хүрээний харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд тус хөтөлбөрийн үргэлжлэл болох Ази, номхон далайн бүсийн улс орнуудын 30,000 хүүхэд залуусыг хамарсан “JENESYS2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

   Энэ хүрээнд Монгол улсаас 300 хүүхэд залуусыг Япон улсад урих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2 дахь ээлжийн 89 оролцогч 2 сарын 16-25-нд Япон улсыг зориод ирлээ.

   Энэ удаагийн айлчлалын хэсэг япон хэл сурч буй ахлах ангийн сурагчид, япон соёлыг сонирхогч оюутан сурагчид, байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан гэсэн 3 багаас бүрдсэн бөгөөд оролцогчид нийслэл Токио хотоос гадна багууд хуваагдан Окаяма, Тоттори, Ямагүчи гэсэн баруун зүгийн 3 мужид зочилсон билээ. Энэ үеэрээ тэд японы сургуулийн байдалтай танилцах, алдартай газруудаар аялах, японы соёлтой танилцах, япон айлд зочлох зэрэг төрөл бүрийн арга хэмжээнд оролцож, үүгээр дамжуулан японы орон нутгийн онцлог, үйл ажиллагааны талаарх ойлголтоо гүнзгийрүүллээ.

 

(Гэрэл зургийг уг хөтөлбөрийн хэрэгжүүлэгч JICE байгууллага авав.)