Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурав.
2014 оны 1 сарын 15
Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн
солилцох Ноот бичигт гарын үсэг зурав.
1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Сэйжи Кихара, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар 300 сая иений санхүүжилт бүхий Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн тогтвортой хөгжлөөр дамжуулан ядуурлыг бууруулахыг зорьж буй Монгол улсад Японы жижиг дунд үйлдвэрийн чанартай тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай мөнгөн тусламж үзүүлэх бөгөөд энэ хөрөнгөөр асаргаа сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээний болон гал унтраах бага оврын тоног төхөөрөмжүүдийг худалдан авах боломжтой юм.
Монгол улс нь манай улсын хамтын ажиллагаагаар дамжуулан ардчилсан төрт улсаа улам бэхжүүлж, эдийн засгаа хөгжүүлэх нь Зүүн Азийн бүс нутгийн тогтвортой байдал болон манай улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд чухал юм. Мөн Монгол улс нь нүүрс, зэс, уран, ховор металл, газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй тул хоёр орны харилцаа нь манай улсын байгалийн баялаг, эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Мөн Японы жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлснээр цаашид манай улсын жижиг дунд үйлдвэрийг гадаадын зах зээлд хөл тавих боломжийг нь бүрдүүлж өгнө хэмээн найдаж байна.
Гадаад хэргийн дэд сайд Кихара (зүүн гар талаас) Монгол улсын
Гадаад харилцааны сайд Л.Болдтой ноот бичиг солилцож буй нь