Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Бусад>Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын 2014 оны өргөмжлөлийг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

 

 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын 2014 оны өргөмжлөлийг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

 

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Япон Улсын Элчин сайдын өргөөнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Япон Улс, Монгол Улсын найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад жил бүр олгодог энэхүү өргөмжлөлийг энэ удаад олон жилийн турш урлагаар дамжуулан хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрийг оруулж ирсэн Японы үндэсний бүжгийн Азүма урсгалын багш, бүжигчин Азүма Канход хүртсэн юм.
Азүма Канхо нь 2002 онд Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тоглолтоос хойш хоёр орны харилцааны ойн арга хэмжээг зохион байгуулснаар барахгүй Монголчуудад Японы уламжлалт бүжгийн урлагийн сургалт, семинараар дамжуулан Японы соёлыг сурталчилан таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.