Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Бусад>Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын 2014 оны өргөмжлөлийг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо/3/
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын 2014 оны өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
2014 оны 10 дугаар сарын 28-ны Мягмар гаригт Япон Улсын Элчин сайдын өргөөнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Уг өргөмжлөлийг жил бүр Япон Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагуудад олгодог билээ. Энэ жилийн хувьд олон жилийн турш хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэрээ оруулсаар ирсэн К. Шимизү болон М. Канзаки нарт өнөөг хүртэл хийж бүтээснийг нь өндөрөөр үнэлж Элчин сайд Т. Шимизү өргөмжлөлөө гардуулсан юм.

Шимизү Күнитоши: Хэйсэй 18 он буюу 2006 оноос Сакура ресторанд Япон хоолны ахлах тогоочоор ажиллаж эхэлсэнээс хойш хэвлэл мэдээллээр дамжуулан Япон хоолыг дэлгэрүүлэн таниулах төдийгүй хувь хүний хувьд ч Япон соёл, ялангуяа хоолны соёлын талаархи ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

Канзаки Мицүко: Ардчилалд шилжсэний дараахан Монголд суралцахаар ирсэнээсээ хойш идэвхитэн бичигчээр ажиллан Монголын соёл, спортыг Японд таниулан сурталчилж ирсэн бөгөөд тухайн үед Монгол дахь ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газар болон Японы хүний нөөцийн хөгжлийн төвд ажиллаж өнөөг хүртэл хоёр улсын харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулсаар байна.
Эдэгээрээс гадна энэ оны Элчин сайдын өргөмжлөлийг Японы эртний уламжлалт үндэсний бүжгийн төлөөлөгч болох Азүма Канхо хүртсэн бөгөөд өргөмжлөлийг саяхан болж өнгөрсөн айлчлан тоглолтынх нь үеэр гардуулсан билээ.