Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Бусад>Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын 2014 оны өргөмжлөлийг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо/2/

 

 

2014 оны Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

   2014 оны 10 дугаар сарын 24-ний Баасан гарагийн 12 цагаас Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөлийг гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Уг өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагуудад олгодог бөгөөд энэ жилийн тухайд доор дурьдсан 4 хүн, 2 байгууллагад олгохоор шийдвэрлэсэн юм. Үүнд:

Энэхүү ёслолын ажиллагаанд тус өргөмжлөлийг хүртсэн хүмүүсийн гэр бүл, хамтран зүтгэгч, найз нөхдийн төлөөлөл оролцлоо. Элчин сайд Такэнори Шимизү өргөмжлөл хүртсэн хүмүүсийн идэвхи зүтгэлийг онцлон тэмдэглээд өргөмжлөл болон дурсгалын зүйлийг гардууллаа.

 

 

Монгол орны эртний амьтан, ургамал судлалын салбарын тэргүүлэх мэргэжилтэн бөгөөд энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө олон жилийн туршид хүчин зүтгэж ирсэн билээ. Тэрбээр Японы эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгааг явуулж, хоёр орны шинжлэх ухааны салбарын харилцааны хөгжилд, цаашилбал дэлхийн эртний амьтан ургамал судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

 

 

Байгаль орчны сайдын зөвлөхөөр ажиллах хугацаандаа байгаль орчны салбар дахь Япон, Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Ялангуяа Япон улсын Засгийн газрын Усны нөөцийн салбарын буцалтгүй тусламжаар “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийг барьж байгуулах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

 

 

ЖУГАМО нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүний хувьд Япон, Монгол иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргасаар ирсэн. Мөн олон жил Японы мэргэжлийн сумо бөх тайлбарлагчаар ажиллаж Монголчуудын Япон улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн билээ.

 

 

Япон улсын Кочи мужийн Анагаахын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан тэрээр төрийн алба түүний дотор эрүүл мэндийн салбарт, эрүүл мэндийн яамны газрын даргаас эхлээд эрүүл мэндийн Дэд сайдын албыг хашиж байсан туршлагатай. 2003 онд Японд докторантур төгсөгчдийн байгуулсан “Хакасэ” нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Одоо Хүндэт ерөнхийлөгчийн хувиар эрүүл мэндийн салбар төдийгүй хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

 

 

Хоёр орны харилцааны тэмдэглэлт ойн жилүүдэд олон төрлийн соёлын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жил Япон Монгол хоёр орны хооронд соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтоос эхлээд олон төрлийн соёлын арга хэмжээг идэвхитэй зохион байгуулж хоёр орны соёлын харилцаагаар дамжуулсан харилцан ойлголцлолыг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаар байгаа юм. 

 

 

Дэлхийд өндрөөр үнэлэгдэж буй Японы Поп соёлыг Монголд дэлгэрүүлэхэд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, ялангуяа өнгөрсөн жил болон энэ жил тус ЭСЯ-тай “Японы Поп соёлын өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулагчаар ажиллаж 2000 зочныг хамруулсан зэрэг залуу үеийнхэний соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа юм.