Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >ЕБС-ийн барилга барих төсөл өндөрлөв

 

ЕБС-ийн барилга барих төсөл өндөрлөв

123 дугаар сургуулийг хүлээлгэн өгөх ёслол

 

 

   Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн ЕБС-ийн барилга барих төслийн IV шатны хүрээнд баригдсан Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургуулийг хүлээлгэн өгөх ёслол 10 дугаар сарын 25-ны өдөр болж, тус Элчин сайдын яамнаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү оролцов.

 

 

 

   Ёслолын үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М. Чинболд "Шинэ сургууль баригдсанаар ойр орчмын сурагч багачууд гэртэйгээ ойрхон сургуульд хичээллэх боломжтой болсонд баяртай байна. Японы тусламжаар барьсан сургуулиудыг харж байхад бүх зүйлд нь япон хүний нягт нямбай, ажил хэрэгч байдал шингэсэн нь харагддаг. Энэхүү чухал тусламжийн хариуд сургуулийн багш сурагчид ажил сурлагын өндөр амжилт гаргах ёстой гэж бодож байна. Японы ард түмэнд дахин талархал илэрхийлье” хэмээн мэндчилэв.


   Элчин сайд Такэнори Шимизү “Япончууд эртнээс “Улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг” хэмээн ярьж ирсэн. Улс орны ирээдүйг авч явах хүүхэд багачуудын суурь боловсролын чанартай, хүртээмжтэй байдал нь улсын хөгжлийн чухал үндэс суурь юм. Тиймээс Японы Засгийн газар боловсролын салбарыг чиглэсэн тусламж, хамтын ажиллагаанд түлхүү анхаарч ирсэн” хэмээв.

   Ийнхүү 123 дугаар сургуулийг хүлээлгэн өгснөөр 1999 оноос хойш хэрэгжсэн ЕБС-ийн барилга барих төсөл өндөрлөв. IV шаттай хэрэгжсэн уг төслийн хүрээнд нийт 55 сургууль, 668 анги танхим барьсан (төслийн нийт санхүүжилт 10 тэрбум 700 сая иен буюу 178 тэрбум 300 сая төгрөг) ба үүнээс Улаанбаатар хотын 45 сургуульд 40 орчим мянган сурагчид хичээллэж байна.

 

 

Төслийн тойм


I шат: Улаанбаатар хотод 16 сургуулийн байр, 182 анги танхим байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн.
II шат: Дархан-Уул аймагт 3 сургууль, Орхон аймагт 7 сургууль, нийт 117 анги танхим байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн.
III шат: Улаанбаатар хотод 17 сургуулийн байр, 214 анги танхим байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн.
IV шат: Улаанбаатар хотод 12 сургуулийн байр, 155 анги танхим байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгсөн.

 

 

Улаанбаатар хот (45 сургууль)

Хөдөө орон нутаг
(10 сургууль)

Баянзүрх дүүрэг

58-р сургууль

52-р сургууль

Дархан-Уул аймаг

Шавь цогцолбор

116-р (71-р) сургууль

118-р сургууль

2-р сургууль

Амгалан цогцолбор

Сонгинохайрхан дүүрэг

Цэцээ гүн цогцолбор

6-р сургууль

79-р сургууль

12-р сургууль

114-р сургууль

7-р сургууль

120-р сургууль

121-р сургууль

Чингэлтэй дүүрэг

Орхон аймаг

13-р сургууль

122-р сургууль

72-р сургууль

3-р сургууль

92-р сургууль

123-р сургууль

37-р сургууль

16-р сургууль

48-р сургууль

62-р сургууль

Сэтгэмж цогцолбор

17-р сургууль

68-р сургууль

65-р сургууль

61-р сургууль

18-р сургууль

87-р сургууль

67-р сургууль

39-р сургууль

4-р сургууль

97-р сургууль

76-р сургууль

17-р сургууль

11-р сургууль

14-р сургууль

9-р сургууль

Баянгол дүүрэг

Од цогцолбор

33-р сургууль

105-р сургууль

94-р сургууль

 

44-р сургууль

112-р (104-р) сургууль

Налайх дүүрэг

 

Баянгол дүүрэг

Ирээдүй цогцолбор

Голомт цогцолбор

 

19-р сургууль

115-р сургууль

Багануур дүүрэг

 

28-р сургууль

25-р сургууль

Боловсрол цогцолбор

 

Сүхбаатар дүүрэг

26-р сургууль

 

 

35-р сургууль

Хан-Уул дүүрэг

 

 

 


Нийслэлийн Амгалан цогцолбор сургуулийн сурагчид хичээллэж буй байдал

 

 

   Энэхүү төслийг хэрэгжүүлснээр сургуулиудын хэт ачаалал багассанаас гадна суурь боловсрол олгох сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг нийлүүлж, сургалтын таатай орчныг үүсгэснээр Монгол улсын сурагч багачууд илүү таатай нөхцөлд хичээллэж суралцах боломжийг бүрдүүллээ.


   Амгалан цогцолбор сургуулийн 3 дугаар ангийн нэгэн сурагч "Миний сургууль" сэдвээр бичсэн зохион бичлэгтээ "Бид шинэ сургуульд ороод их баяртай байна. Сургуулийн бүх юм нь цагаан байсан. Бид энэ сургуулиа хайрлаж явах ёстой. Сургууль маань дөрвөн давхартай. Би ийм сургуульд орох гэж маш их боддог байсан. Харин миний мөрөөдөл биеллээ. Бидний сургуулийг барьж өгсөн япон ах эгч нартаа баярлалаа" гэжээ. Япон улсын Засгийн газрын тусламжийн гол салбаруудын нэг нь боловсролын салбар бөгөөд энэ төслөөр олон сургуулийг шинээр байгуулсан нь бахархууштай явдал хэмээн үзэж байна.

   Монгол улсын хүүхэд багачууд эрүүл энх өсөн торниж, сурч боловсрох нь Монгол улсын цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.