Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол боллоо

 

 

 

Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол боллоо

 

 

 

 2013 оны 10 сарын 23-ны лхагва гаригийн 12 цагаас Япон Улсын Элчин сайдын өргөөнд Японы Гадаад хэргийн сайдын 2013 оны өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Уг өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ жилийн тухайд дор дурдсан 2 хүн, 1 байгууллагад олгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү ёслолын ажиллагаанд өргөмжлөл хүртэгсдийн гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцсон бөгөөд Элчин сайд Такэнори Шимизү өргөмжлөл хүртэгсэд тус бүрийн өнөөг хүртэл оруулсан гавьяа зүтгэлийг онцлон тэмдэглээд өргөмжлөл болон дурсгалын зүйл гардуулав.

 

/1/  Баабар буюу Б. Батбаяр /Нийтлэлч, Сангийн сайд асан/
2000 онд анх байгуулагдсан Зүүн Хойд Азийн Нийгэмлэгийн үйл ажиллагаагаар дамжин ардын дипломат харилцааг идэвхтэй хөгжүүлэн, улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг олон салбар дахь Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ирсэн бөгөөд үзэл санааны лидерийн хувиар сонин, интернэтээр мэдээллийг идэвхтэй түгээх зэргээр Японы талаархи ойлголтыг гүнзгийрүүлэх, манай хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан.

 

/2/ Ж. Галбадрах /Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн Ерөнхий захирал/
Ж. Галбадрах нь 2000 онд анх Монголд Япон хэв маягийн ахлах сургууль байгуулж ирээдүйн Япон судлаач, Японд элэгтэй чадварлаг хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн. Мөн “Японоор хэн сайн ярих вэ” уралдаан болон Япон хэлний зуны сургалт зэрэг маш олон харилцааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн хамт Японы Засгийн газрын соёлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэргээр дамжуулан Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулсан.

 

/3/ Монголын Япон хэлний багш нарын холбоо
Монголын Япон хэлний багш нарын холбоо нь 1993 онд байгуулагдсан Монгол дахь цорын ганц Япон хэлний багш нарын мэргэжлиййн хүмүүсийн байгууллага бөгөөд олон төрлийн сургалт, симпозиумыг зохион байгуулах замаар Монголын япон хэлний багш нарын мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх, мөн япон хэлний сургалтын түвшинг дээшлүүлэн япон хэлний сургалтыг эрчимжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан.

 

121school_1   

 
        

121school_1   

 
      

121school_1   

 
      

121school_2