Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >"Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж" болон "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
"Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж" болон "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
9 сарын 5-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь “Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж (※1)”-ийн хүрээнд хэрэгжих “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг төсөл (3 дахь жилдээ хэрэгжиж буй)” болон Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр (※2)”-ийн хүрээнд хэрэгжих “Төв аймгийн Жаргалант сумын “Баянбулаг” цэцэрлэгийн өргөтгөл барих төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
1. Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж
“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг төсөл (3 дахь жилдээ хэрэгжиж буй)”
(Тусламжийн хэмжээ: 469,932 ам.доллар, Хүлээн авагч байгууллага: Японы Хүүхдийг Ивээх Сан, Гэрээнд гарын үсэг зурсан: Тоёода Мицүаки Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал)
Энэхүү төслийг Японы Засгийн газрын тусламжаар Олон улсын төрийн бус байгууллага болох Японы Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлнэ. Уг төсөл нь гурав дахь жилдээ хэрэгжих гэж байгаа бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн ажлын явцад боловсруулсан сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд зориулсан сурах бичгийг ашиглах, Монгол улсын Боловсролын их сургуультай хамтран багш нарт зориулсан сургалт явуулж цэцэрлэгийн ажилтны хүний нөөцийг хөгжүүлэхийн сацуу эцэг эх болон багш нарын харилцааг сайжруулах зорилгоор “Эцэг эхтэй харилцах дэвтэр”-ийг хэрэглэх, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжуулан цэцэрлэг болон эцэг эхийн уялдаа холбоог бий болгох, цэцэрлэгийн барилга байгууламжийг сайжруулах зэрэг “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролын орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ оны 9 сараас ирэх жилийн 9 сар хүртэл Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 38 цэцэрлэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Ёслолын үеэр Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Тоёода Мицүаки “Энэ жил бол төсөл хэрэгжих сүүлийн жил. Бид төслийн сүүлийн жилд 1. Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн загварыг улсын хэмжээнд түгээх, 2. Хүүхдэд ээлтэй загварын үйл ажиллагааг хариуцах ажлыг Монголын Засгийн Газарт хүлээлгэж өгөхөд гол ач холбогдол өгнө” хэмээв.
2. “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
“Төв аймгийн Жаргалант сумын “Баянбулаг” цэцэрлэгийн өргөтгөл барих төсөл”
(Тусламжийн хэмжээ: 107,792 ам.доллар, Хүлээн авагч байгууллага: Төв аймаг, Гэрээнд гарын үсэг зурсан: Ш.Төмөрчөдөр Төв аймгийн Засаг даргын орлогч)
Энэхүү төслөөр гэр цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулж эрүүл, тав тухтай орчинг бүрдүүлэхийг зорьж байна.
Ёслолын үеэр Төв аймгийн Засаг даргын орлогч Ш.Төмөрчөдөр хэлэхдээ “Төв аймаг 90,000 хүн амтай томоохон аймгийн нэг юм. Өвсний Үндэс хөтөлбөрийн хүрээнд тус аймагт нийт 15 төсөл хэрэгжээд байна. Баянбулаг цэцэрлэгийн өргөтгөл баригдсанаар илүү олон хүүхдүүд хамрагдах боломжтой болно. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн Газар болон Японы ард түмэнд гүн талархалаа илэрхийлье” хэмээв.
Эцэст нь Элчин сайд Такэнори Шимизү “Өнөөдөр гарын үсэг зурсан 2 төсөл амжилттай хэрэгжиж, Монголын хүүхэд багачууд илүү сайхан орчинд сурч хүмүүжих болно гэдэгт найдаж байна” хэмээв.
(*1) “Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж” гэдэг нь хөгжиж буй орон болон бүс нутагт Японы төрийн бус байгууллагуудын явуулдаг эдийн засаг, нийгмийн хөгжлийн үйл ажиллагаанд Японы Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлдэг тогтолцоо юм.
(*2) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын Элчин сайдын яамдууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.
Элчин сайд Шимизү Японы Хүүхдийг Ивээх Сангийн
Монгол дахь хөтөлбөрийн захирал Тоёода болон
төслийн багийн хамт
Элчин сайд Шимизү Төв аймгийн Засаг даргын
орлогч Ш.Төмөрчөдөр болон төслийн холбогдох
хүмүүс, Элчин сайдын яамны ажилтануудын хамт