“JENESYS 2.0” Хөтөлбөрийн эхний ээлжийн 50 сурагч Япон улсаас буцаж ирлээ
Япон Улсын Засгийн газраас Ази номхон далайн бүс нутгийн 30,000 хүүхэд залуучуудыг хамруулсан JENESYS 2.0 хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас 300 хүүхэд залуусыг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 6 сарын 29-ний өдрөөс 7 сарын 9-ний өдөр хүртэл эхний ээлж болох орон нутгийн ахлах сургуулийн 50 сурагч Япон улсыг зориод ирлээ.
Япон улсын Токио, Чиба болон Хоккаидо мужид зочлон тухайн нутгийн ахлах сургууль, аж үйлдвэр болон Японы соёлтой танилцаж, Япон айлд хонох зэрэг олон арга хэмжээнд оролцлоо. Оролцогчдын дунд анх удаагаа гадаад улс руу явж байгаа сурагч олон байсан бөгөөд энэ удаагийн Япон улсад хийсэн аялал тэдний амьдралд тодхон дурсамжийг үлдээж цаашдын амьдралд Япон улсад хандах хандлага болон ойлгох ойлголтыг улам гүнзгийрүүлж цаашлаад хоёр орны найрамдалт харилцааг авч явах боловсон хүчин болно гэдэгт найдаж байна.
(Гэрэл зургийг уг хөтөлбөрийн хэрэгжүүлэгч JICE байнууллага авав)
Ургахын улаан нартай уралдан эрч хүчээр дүүрэн ажиллах захаар оров. (Саппоро хотын Бөөний худалдааны зах дээр)
Химийн хичээлд оролцов. (Саппоро хотын Оодоори Ахлах дунд сургуульд)
Хүсэн хүлээсэн Япон айлынхантай анх уулзсан