Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа > “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гал унтраах төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслол

 

Буцалтгүй тусламж

"Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гал унтраах тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл"-ийн хүлээлгэн өгөх ёслол

 

 

  1. 6-р сарын 20-ны өдрийн 10 цагт Улаанбаатар хотноо Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гал унтраах тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулагдаж, тус Элчин сайдын яамнаас Элчин сайд Шимизү оролцон, нийт 840 сая иений үнийн дүн бүхий 22 гал унтраах машиныг Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх 13 хэлтэст хүлээлгэн өгөв.
  2. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бөгөөд хотжилт хүрээгээ тэлж, өндөр барилгууд олноор баригдахын нөгөөтэйгүүр галаас сэргийлэх, гал түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа нь энэ бүтээн байгуулалтын хурдыг гүйцэхгүй байгаа тухай асуудал хөндөгдөж ирсэн. Мөн өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд сунадаг шаттай гал унтраах машин 2 ширхэг (нэгийг нь Японы Засгийн газраас хандивласан) байгаа нь өндөр барилгуудад гал гарсан тохиолдолд зохих арга хэмжээг авахад хүрэлцээгүй байгаа тул гал түймэртэй тэмцэх техникийн баазыг сайжруулах шаардлага тулгарч иржээ.
  3. Японы Засгийн газрын зүгээс гамшигтай тэмцэх салбарт тодорхой тусламжийг үзүүлж ирсэн ба, 2001 онд 17 ширхэг гал унтраах машин болон тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгож байсан. Энэ удаагийн “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гал унтраах тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 2012 оны 3-р сарын 12-ны өдөр гарын үсэг зурж солилцсон Нот бичигт үндэслэн ОБЕГ-ын харъяа Улаанбаатар хотын гал унтраах 13 хэлтэст 3500 литрийн багтаамжтай усны цистерн бүхий 8 машин, 8000 литрийн багтаамжтай 8 машин, химийн аргаар гал унтраах 1 машин, гэрэлтүүлэгч цамхаг бүхий аврах машин 3, сунадаг шаттай машин 2, нийт 22 машиныг хүлээлгэн өгч байгаа болно. Мөн сунадаг шаттай машин болон усны цистернтэй машинуудын ашиглалтын тал дээр мэргэжилтний заавар зөвлөгөөгөөр хангаж байна.
  4. 2003 онд олгосон гал унтраах машин болон өнөөдөр хүлээлгэн өгч буй шинэ машинууд нь Улаанбаатар хотын оршин суугчдын амь нас, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалахад, мөн хотын аюулгүй тайван орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

fire1

fire2

fire3

     

      fire4