Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 

Дэлэгийн Төмөрбаатарт Япон улсын Эзэн хааны одон гардуулав

 

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

1
 12 сарын 15-ны өдрийн /Мягмар/ 12:30 цагт Япон улсын Элчин сайдынӨргөөнд Монгол улсын иргэн Дэлэгийн Төмөрбаатарт Япон улсын Эзэн хааны "Мандах нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий Алтан туяа" зэрэглэлийн одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо.


 Д.Төмөрбаатар нь социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан Ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн япон хэлний багшаар ажиллахын хамт Япон судлаач, орчуулагч хүний хувиар япон хэл, соёл, утга зохиолын олон ном зохиолыг орчуулан хэвлүүлсэн. Мөн Монгол-Японы соёл, утга зохиолын төвийг байгуулж, Монголын Го даамын холбоо, Шёоги шатрын холбоо болон Соробангийн холбоог үүсгэн байгуулж Японы үндэсний соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхитэй явуулж ирсэн. Үүний дээр Монголын үндэсний телевизээр Японы мэргэжлийн сумо бөхийг тайлбарлах болон Улаанбаатар телевизээр Япон улсыг таниулах "Төмөрбаатартай хамт Япон орноор" хэмээх нэвтрүүлгээрээ дамжуулан өнөөг хүртэл хоёр орны харилцан ойлголцлолыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн билээ.


  Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Төмөрбаатарын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү одонг олгож байгаа юм.


 Тэрбээр энэхүү одонгоор шагнуулсан 11 дэх монгол хүн болж байгаа юм


 2