Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 

2015 оны Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын
өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

 

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр



 2015 оны 12 дугаар сарын 3-ны Пүрэв гарагт Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөлийг гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.


 Уг өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог юм. Энэ удаа ноён Такэши Камбэ болон хатагтай Чика Ямамото нарт Элчин сайд Шимизү тус улсад амьдарч буй япон иргэний хувьд Монгол дахь япончуудын нийгэмлэгт тулгуурласан идэвхитэй, бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан хоёр орны харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэхэд олон жилийн турш хувь нэмрээ оруулж ирснийг өндрөөр үнэлж энэхүү өргөмжлөлийг гардуулав.



1  

(神邉氏)                       (山本氏)